Бидний зорилго

Даяаршиж буй 21-р зуунд бие даан амьдрах чадвартай, эрүүл чийрэг бие бялдартай, герман, англи хэлний өндөр мэдлэгтэй, гадаадын их дээд сургуульд шууд элсэн суралцах чадвартай монгол иргэнийг төлөвшүүлэх.

/
story-image

"Гёте" бүрэн дунд сургууль нь ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттайгаар 2002 оны 9-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Хичээлийн нэг жилд 1-12-р ангийн 550-аад сурагч сурдаг. Нийт 45 багш мөн 15 ажилтан ажилчидтай. Багшлах боловсон хүчний хувьд мэргэшсэн, чадварлаг. ХБНГУ-ын Засаг Захиргааны албанаас томилогдсон 1 герман багш ажилладаг. Мөн тус албаны шугамаар герман хэлний монгол багш нар байнга мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагддаг. Англи, герман хэлийг ердийн стандартаас өндөр түвшинд заадаг.

Бидний амжилт: Манай сургууль ХБНГУ-ын муж улсуудын Соёлын сайд нарын бага хурлын шийдвэрээр 2005 оноос Герман хэлний ДИПЛОМ №2-ын шалгалтын төв болсон юм. Германы их дээд сургууль DSD1, DSD2, DAAD-ын шалгалтад бэлтгэхэд ерөнхий эрдмийн хичээлүүдээр суурилдаг тул бүх хичээлийг гүнзгийрүүлсэн түвшинд ордог. БСШУЯ-ны дэргэдэх боловсролын үнэлгээний төвөөс 2006, 2007, 2008, 2009 онд “Шилдэг үнэлгээтэй сургууль”-аар өргөмжлөгдсөн. Ерөнхий шалгалтын үнэлгээний дунджаар суулийн 11 жилд байнга Топ 10-т багтаж ирсэн.

DSD I, II шалгалт

ХБНГУ –ын Соёлын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр авдаг герман хэлний диплом 1, 2-р төвшний шалгалт бөгөөд уг шалгалтыг Хилийн чанад дахь Ерөнхий Боловсролын Сургуулиудын Асуудал Эрхэлсэн Төв Газраас (ZFA) зохион байгуулдаг. 2006 оноос манай сургууль Монгол дахь тус шалгалтын төв болон үйл ажиллагаа явуулж байна. Герман хэлний 1, 2-р төвшний шалгалт нь сонсож ойлгох, уншиж ойлгох, ам болон бичгийн шалгалт гэсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд энэ 4 чадвараар сурагчдын хэлний мэдлэгийг шалгана. Уг шалгалтанд 1200 орчим цагийн герман хэлний хичээлд суусан, Герман хэлний сургуулийн сурагч оролцох эрхтэй. Тус шалгалтаа амжилттай өгч диплом авсан сурагчид ХБНГУ, Австри, Швейцарь улсын их дээд сургуулиудад хэлний шалгалтгүй шууд элсэн суралцахын зэрэгцээ тодорхой цагаар хөдөлмөр эрхлэх давуу талтай.

Манай сургуулийн диплом № I,II эзэд

DSD I шалгалт

  • 2009 онд 18 сурагч
  • 2010 онд 20 сурагч
  • 2011 онд 12 сурагч
  • 2012 онд 10 сурагч
  • 2013 онд  8 сурагч
  • 2014 онд 39 сурагч
  • 2015 онд 27 сурагч

DAAD шалгалт

  • 2018 онд 1 сурагч

DSD II шалгалт

  • 2006 онд 9 сурагч
  • 2007 онд 13 сурагч
  • 2008 онд 9 сурагч
  • 2009 онд 13 сурагч
  • 2010 онд 6 сурагч
  • 2011 онд 8 сурагч
  • 2012 онд 1 сурагч
  • 2013 онд 2 сурагч
  • 2014 онд 5 сурагч
  • 2015 онд 9 сурагч
  • 2018 онд 5 сурагч
Сургуулийн онцлог, давуу талууд

Сургуулийн онцлог, давуу талууд

  • 1-р ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах
  • ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах
  • DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэх
  • DSD II-ийн шалгалт өгөөд сонгосон мэргэжлээр, хоёр улсын Засгийн Газрын гэрээгээр уул уурхайн чиглэлээр ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой
  • Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтанд тухайн улсад зуны амралтаараа хамрагдах
  • Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч гэрчилгээ авах

 

мэдээ мэдээлэл

Хичээлээс гадуур хүүхэд хөгжүүлэх сургалтууд

“Гёте Театр” /Сурагчид Герман, Англи хэлээр дэлхийн сонгодог зохиолуудыг тоглож, жүжигчилсэн тайлан тоглолт хийдэг/

Хөгжмийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд: Морин хуур, найрал дуу, төгөлдөр хуур,  орчин үеийн бүжиг /төлбөртэй болон төлбөргүй/

 

 “Гёте Арт” /Хүүхдийн бие даан ажиллах, сэтгэх, уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор гар зургийн болон гар урлалын дугуйлан хичээллэдэг/

Спорт: Сагс, гар бөмбөг, шатар, таэквондо, аэробек, гимнастик /төлбөртэй болон төлбөргүй/

 

Төлбөрийн мэдээлэл

Хүсэлт илгээх