ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Гёте” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Тус сургууль нь Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын нийт оноогоор Боловсролын үнэлгээний төвийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар тогтмол шалгарч ирсэн, сүүлийн 9 жил дараалан улсын “ТОП-10” сургуулийн тоонд тогтмол бичигдэж, 2015 онд бүр “ТОП-1” болж байсан.

Герман, Австри, Швейцар улсын их, дээд сургууль, коллежийн сургалт үнэ төлбөргүй байдаг. “Гёте” сургуулийн онцлог, давуу тал нь бид сурагчдаа тусгайлан бэлтгэж, ХБНГУ-ын Гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн газрын “Герман хэлний Диплом №1, №2 (DSD-I, II)”-ын шалгалтад оруулж, энэ шалгалтыг амжилттай давсан төгсөгчид герман хэлний шалгалтгүйгээр дээрх орны их, дээд сургууль, коллежид элсэн орж, хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой болдог юм.

Бид хамгийн чанартай боловсрол олгохыг эрхэм зорилгоо болгосон. Үр дүн нь ч гарч байна. Германы Засгийн газраас “DAAD” хөтөлбөрийнхөө хүрээнд жил бүр дэлхийн 140 орноос 80 сурагч шалгаруулан авч өөрийн их, дээд сургуульдаа үнэгүй сургаж, байр хоолны зардал болон стипенди өгдөг уламжлалтай. “Сурагчдын дэлхийн олимпиад” гэж болох энэ шалгалтад манай сурагчид 201... оноос өрсөлдөж эхэлсэн бөгөөд одоогоор 11 сурагч шалгарч ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцаж байна. Улаанбаатар хот, дүүргийн олимпиадаас математик, монгол хэл, хими зэрэг хичээлээр тогтмол медаль авдаг. Сургалтыг чанарын өндөр түвшинд явуулахын тулд нэг ангид 25 илүү хүүхэд авдаггүй. Энэ хичээлийн жилд багш, сурагчдын ажиллах болон сурах орчинг сайжруулж, стандартын анги танхим, биеийн тамирын заалтай, багтаамж сайтай шинэ байранд нүүн орж томоохон өөрчлөлт хийлээ.

Герман, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гёте” сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдаж эрдэмтэн багш нар, амжилт бүтээл, алдар нэрээ дуурсгаж яваа үе үеийн төгсөгчид, сурагчид, ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд маань бидний амжилтын эзэд билээ. Бидний энэ амжилт багш хүний шургуу зүтгэл, эцэг эхийн дэмжлэг, хамтын ажиллагаа, сурагчдын маань сурч хөгжих тууштай эрмэлзлэлтэй салшгүй холбоотой юм. Та бүхний эрдмийн их аян Тань дардан байж, амьдралаа хийж бүтээсэн их үйлсээр чимж явахыг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн, захирал П.Хажидмаа       

 

                  

Багш ажилчид

Манай сургууль жилд 1-12-р ангидаа 400-аад сурагч суралцдаг бөгөөд нийт 32 багш, 12 ажилтан ажилчидтай.

Багш нарын дунд доктор 1, магистр 8, зөвлөх багш 2, тэргүүлэх 4, заах аргач 7 байдаг бол багшлах боловсон хүчний хувьд мэргэшсэн, чадварлаг хамт олон бүрдсэн.

Гёте сургуулийн урилгаар 2 герман багш, ХБНГУ-ын Засаг Захиргааны албанаас томилогдсон 1 герман багш ажилладаг. Мөн тус албаны шугамаар герман хэлний монгол багш нар 2-3 удаа ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн. Англи, герман хэлийг стандартын өндөр түвшинд заадаг.

Багш нар

Байгалмаа

Баярцэцэг

Энхтуул

Галсан

Mazius

Мөнхжаргал

Хулан

Мөнхчимэг

Нандинцэцэг

Ганцэцэг

Мөнхбат

Оюунтуяа

Хүсэлт илгээх