4а ангийн сурагч Ц.Энхжин

"ХБНГУ-ын сурган хүмүүжүүлэх солилцооны алба" (PASCH)-аас дэлхийн 147 орны герман хэлний сургалттай 2000 сургуулийн дунд явуулсан гар зургийн уралдаанд "Гёте" сургуулийн 4а ангийн сурагч Ц.Энхжингийн зурсан зураг V байрт шалгарсан тухай бахархмаар сайхан мэдээ ирлээ.


Германы тус байгууллагаас Ц.Энхжинг зургийн иж бүрэн хэрэгсэлээр шагнаж, харин зурсан зургийг нь олон улсад тараагдах "PASCH-2019" хуанлид хэвлэн гаргах юм байна. 
"Монгол" гэсэн нэрийг дэлхий даяар алдаршуулсан энэ хөөрхөн сурагчдаа болон ангийнх нь багш Ц.Энхтуулд ажил, сурлагын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!