Бяцхан 6 настангууд бэлтгэл ангиа амжилттай дүүргэлээ

2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах 6 настангууд бэлтгэл ангиа амжилттай дүүргэлээ. Тэд 14 хоногийн хугацаанд сурсан зүйлээ эцэг эх, эмээ өвөө нартаа тайлагнахаар гоёлын хувцсаа өмсөж ирсэн байлаа. Энэ өдөрлөгт оролцсон бүхэн баяр баясгалантай, аз жаргалтай байв. Бяцхан сурагчид маань бүгд "Таван онцын эзэд" болох болтугай!