Б.Хасцэцэг DAAD-ын тэтгэлгээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуульд суралцах эрх авлаа

Гёте сургуулийн 2018 оны төгсөгч Б.Хасцэцэг нь 50 өрсөлдөгчдөөс шалгаран DAAD-ын тэтгэлгээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуульд суралцах эрх өвөртөллөө. Энэ сургууль нь Германы эрдмийн солилцооны албатай хамтран ажилладаг юм. Түүний хувьд хоёр жилийн дараа ХБНГУ-д очиж үргэлжлүүлэн суралцах юм. DAAD-аас Б.Хасцэцэгийн сургалтын төлбөр болох жилийн 7 сая төгрөгийг нь хариуцахаас гадна өөрт нь 200 евро /600 мянган төгрөг/-гийн стипенди олгох юм.
Б.Хасцэцэгтээ амжилт хүсэе!