Вена хотын 500 жилийн түүхтэй хоор дууг

ХБНГУ- ын Элчин сайд Дуппеллийн гэргий Элена Алонсо Фрайле-гийн бичсэн "Дууч хөвгууд" зохиол нь хүүхдийн уран зохиолын 26 дахь удаагийн "Ала Дельта" шагнал хүртэж Испани улсын ерөнхий боловсролын системийн заавал унших номын жагсаалтад орсон билээ. Энэ зохиол нь монгол хэлнээ орчуулагдаж нийтэд танилцуулах арга хэмжээ 2018 оны зургадугаар сарын 27-нд ХБНГУ-ын ЭСЯ-нд боллоо.
Вена хотын 500 жилийн түүхтэй "Хөвгүүдийн хоор"-ын дуулдаг гурван дууг "Гёте" сургуулийн сурагчид дуулж, ирсэн зочдын сонорыг мялаалаа.