Гёте бүрэн дунд сургууль 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ

ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай Гёте бүрэн дунд сургууль 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 27-оос ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд явагдана. 

Хоёр болон түүнээс дээш ангид цөөн тооны сурагч элсүүлэх бөгөөд математик, монгол хэл, англи хэлний шалгалтыг авах юм байна. Бэлтгэл ангийн тухайд  дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс 14 хоног хичээллэх ажээ    

Вэб сайтаас мэдээлэл авах бол ЭНД дарна уу.