Гёте сургуулийн элсэлт онлайнаар авч эхэллээ.


ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай Нийслэлийн ерөнхий боловсролын “Гёте” сургууль 2020-2021 оны хичээлийн элсэлтийг онлайнаар авч эхэллээ.

 

Бүртгэл 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхэлнэ.
Нэгдүгээр ангид бүртгүүлэхдээ: 
  - Эцэг, эхийн иргэний үнэмлэх (хуулбар),
  - Хүүхдийн төрсний гэрчилгээ (хуулбар), 
  - 2 хувь цээж зураг (хичээлдээ ирэхдээ), 
  - Хэл сонгох. Манай сургуулийн сурагчид 1-3 анги хүртэл англи болон герман хэлний аль      нэгийг нь сонгож судалдаг бөгөөд 4 ангиасаа англи, герман хэлийг хосоор нь судалдаг.        Иймд аль хэлээр эхлэхээ сонгож бичнэ үү.
 * Бэлтгэл бүлгийн төлбөр 180,000 төгрөг 
   Данс: Хас банк 5002240119
   Дансны нэр: Гёте бүрэн дунд сургууль (яг ингэж бичнэ)
   Гүйлгээний утга: Сурагчийн овгийн эхний үсэг, нэр, утас
Хоёр ба түүнээс дээш ангиудад цөөн тооны сурагч элсүүлэх бөгөөд монгол хэл, англи хэл, математикийн шалгалт авна. Шалгалтын товыг бүртгүүлсний дараа жич зарлана.
         Сургууль нь өдөр өнжүүлэх, цайны газар, спорт заал, төрөл бүрийн дугуйлантай, сургуулийн автобус явдаг. 2020.04.01-нээс эцэг, эхчүүд, сурагчид, асран хамгаалагч нар өөрийн биеэр ирж, сургуультайгаа танилцан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 

Бэлтгэл бүлэг хичээллэх хугацаа: 


Өдөр: 2020 оны 05 сарын 04-15-ны өдрийг хүртэл 
Цаг: 14.00-16.30 цаг хүртэл хичээллэх бөгөөд энэ хугацаанд “Сургалтын гэрээ” байгуулна.
Хаяг: БЗД, 13-р хороолол, Намьянжүгийн гудамж-16, “Шөнийн зах”-ын эсрэг талд.
Холбоо барих утас: 99855808, 99161517, 99103615
Элсэлт авах цахим хаяг: Goethe.elselt@gmail.com